






0
7-14 хоногт

Кофены үрээ нунтаглахаас эхлээд хандалж, аягалан уух хүртэлх хэрэгслүүдийг багтаасан аяны кофе багц. Гар бутлагч, дриппер, данх, шилэн сервер, хоёр аяга болон дагалдах хэрэгслүүд нь бариултай чемоданд нэг дор байрлана.
Чемоданы доторх хэрэгсэл тус бүрийн хэлбэрт тохирсон зөөлөвчтэй үүр нь эд зүйлсийг эмх цэгцтэй хадгалж, зөөвөрлөхөд хөдөлгөөнийг нь багасгана. Аялал, зусландаа авч явахын зэрэгцээ гэртээ болон ажлын өрөөндөө ашиглахад тохиромжтой.
Гар бутлагчаар үрээ хандлахын өмнө нунтаглаж, термометрээр усны температурыг хэмжинэ. Данхны нарийн, урт хошуу нь усны урсгалыг хянаж асгахад тусална. Хандалсан кофегоо шилэн серверт цуглуулж, дагалдах хоёр аяганд хуваан уух боломжтой.
Багцын бүрдэл:
Олон талт кофе дриппер — 1 ш
Гар кофе бутлагч — 1 ш
Нарийн хошуутай, тагтай кофе данх — 1 ш
Шилэн кофе сервер — 1 ш
Кофены аяга — 2 ш
Усны термометр — 1 ш
Цаасан шүүлтүүр — 1 багц
Зөөлөвчтэй доторлогоо, бариултай чемодан — 1 ш
Өнгө: Хар, цагаан.
Кофены үр болон ус халаах төхөөрөмж багцад багтаагүй.
Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.