






0
7-14 хоногт

Гэртээ болон ажлын өрөөндөө 1–2 хүний кофе гараар хандлахад зориулсан багц. Кофе данх, дриппер, шилэн сервер, термометр, цаасан шүүлтүүрийг бэлгийн хайрцагт багтаасан.
600 мл багтаамжтай данхны нарийн, урт хошуу нь усаа бага багаар, хүссэн чиглэлдээ асгахад тусална. Дагалдах термометрээр усны температурыг хэмжиж, дрипперт байрлуулсан нунтаг кофегоо хандлана. 450 мл багтаамжтай шилэн серверт бэлэн кофегоо цуглуулж, аягалан ууна.
Хар өнгийн хэрэгслүүд, модон өнгийн бариултай данх, тунгалаг шилэн серверийг хослуулсан загвартай. Кофе гараар хандалж сурахыг хүсэж буй хүнд болон кофе сонирхогчдод бэлэглэхэд тохиромжтой.
Багцын бүрдэл:
Нарийн хошуутай, тагтай кофе данх — 600 мл, 1 ш
Олон талт кофе дриппер — 1–2 хүний, 1 ш
Шилэн кофе сервер — 450 мл, 1 ш
Усны термометр — 1 ш
Цаасан шүүлтүүр — 50 ширхэгтэй 1 багц
Бэлгийн хайрцаг — 1 ш
Бэлгийн уут — 1 ш
Савлагааны хэмжээ:
Хайрцаг: 41 × 12.5 × 31 см
Уут: 43 × 13 × 33.5 см
Кофе, уух аяга багцад багтаагүй.
Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.